A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалт:

"19.3.4.Өргөдлийн;"

2/19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг:

"19.4.Өргөдлийн байнгын хороо нь энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.4.1.Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх;

19.4.2.өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах."

3/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:

"20.4.Өргөдлийн байнгын хороо:

20.4.1.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалтын "Улсын Их Хурлын дарга," гэсний дараа "Өргөдлийн байнгын хороо," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.5 дахь хэсгийн "20.5.6-д" гэснийг "20.6.6-д" гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "17-21" гэснийг "10-19" гэж, "хоёроос" гэснийг "гурваас" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.4-19.3.7 дахь заалтын дугаарыг "19.3.5-19.3.8" гэж, 20 дугаар зүйлийн 20.4-20.12 дахь хэсгийн дугаарыг "20.5-20.13" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, мөн зүйлийн 24.6 дахь хэсгийн ", Өргөдөл, гомдлын" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.10 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД