- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18 дахь хэсэг нэмсүгэй:
"18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө."
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсгийн дугаарыг "19" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
