A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Донорын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт:

"3.1.9."донорын цус сэлбэх" гэж эмчилгээний зориулалтаар реципиентэд цусны донороос авч бэлтгэсэн цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг."

2/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

"14.3.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн нь донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, донорын үйлсийг сурталчлах, тэдгээрт зориулсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ."

3/171 дүгээр зүйл:

"171 дүгээр зүйл. Гамшгийн үед шаардагдах цус, цусан

Хэвлэх

171.1.Гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газар хариуцна.

171.2.Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хамтран ажиллана."

2 дугаар зүйл.Донорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "өгөх," гэсний дараа "амьд болон" гэж, мөн хэсгийн "хэрэглэхээр авах," гэсний дараа "шинжлэх," гэж, 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "/арьс, чөмөг/" гэсний дараа ", эрхтэн" гэж, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтын "байгаа" гэсний дараа "болон зохих шаардлага хангасан" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "шалгуурыг" гэсний дараа "тодорхойлсон Монгол Улсын стандартыг" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "авах" гэсний дараа "шинжлэх," гэж, мөн хэсгийн "тээвэрлэх," гэсний дараа "сэлбэх," гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "улсын" гэсний дараа "болон орон нутгийн" гэж, Гуравдугаар бүлгийн гарчиг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн "авах," гэсний дараа "шинжлэх," гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "авах" гэсний дараа "шинжлэх," гэж, мөн хэсгийн "эрүүл мэндийн" гэсний дараа "асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болон" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Донорын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт:

"3.1.5."эдийн тохироо" гэж донор болон реципиентийн эд, эс удам зүйн шинжээрээ тохирох зэрэглэлийг;"

2/3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт:

"3.1.7."цусны байнгын донор" гэж жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг;"

3/ 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь заалт:

"4.4.3.өөрийн эрүүл мэндэд байнга анхаарал тавьж шаардлагатай үзлэг, шинжилгээнд тогтоосон хугацаанд хамрагдах;"

4/ 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт:

"5.1.2.донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн болон эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан реципиентийн эрүүл мэндэд аюул учруулж болох эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, эдийн тохироог тогтоох."

5/ 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

"6.3.Донор нь цус, эд, эрхтэн өгөхдөө тухайн ажилбарыг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулахаас бусад даатгалд хамрагдаж болно."

6/8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:

"8.1.Донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан нөхцөлд Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч гүйцэтгэнэ."

7/8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:

"8.3.Эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрөөс давсан төлбөр, урамшуулал авахыг хориглоно."

8/9 дүгээр зүйл:

"9 дүгээр зүйл. Эд, эрхтэн шилжүүлэн суулгахад

Хэвлэх

9.1.Донор, реципиент нарын эдийн тохироог үзэх, донороос авсан эд, эрхтэнг шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн баг гүйцэтгэнэ.

9.2.Мэргэжлийн багийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын удирдлагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.Шилжүүлэн суулгах эд, эрхтэнг амьгүй донороос авбал зохино. Хэрэв амьд донороос эд, эрхтэнг авах тохиолдолд эдийн тохироо нь нийцсэн ихрүүд, ах, дүү, ураг, төрлийн хүмүүс болон эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн, тухайн эд, эрхтэн нь ямар нэг эмгэг өөрчлөлтгүй хүнийг сонгоно.

9.4.Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цуснаас бусад эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно."

9/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

"12.2.Тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг авч зохих журмын дагуу шинжлэх, хадгалах, тээвэрлэх бөгөөд энэ хуулийн 8.1, 9.1-д заасан этгээдэд захиалгаар нийлүүлнэ."

10/13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг:

"13.1.Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортолж, импортлохыг хориглоно."

11/15 дугаар зүйлийн 15.1,15.2 дахь хэсэг:

"15.1.Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр донорын үйлсэд идэвхтэй оролцсон донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цусаа 35-аас дээш удаа өгсөн цусны донор хүнийг жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр сувилуулах журмыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

15.2.Энэ заалт Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4-т заасан цусны донорт хамаарахгүй."

12/18 дугаар зүйл:

"18 дугаар зүйл. Донорын тухай хууль тогтоомж зөрчигчид

Хэвлэх

18.1.Донорын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч, шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

18.1.1.энэ хуулийн 8.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

18.1.2.энэ хуулийн 4.1, 4.4.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг таваас зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

18.1.3.энэ хуулийн 10.1, 10.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

18.1.4.энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 13.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

18.1.5.энэ хуулийн 7.2, 9.1, 11.3, 11.5, 11.7-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

18.1.6.энэ хуулийн 4.3-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 8.2, 8.3-ыг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

18.1.7.энэ хуулийн 171.2-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

18.2.Иргэний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө."

4 дүгээр зүйл.Донорын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн "мэргэжилтэн" гэснийг "мэргэжилтнээс" гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "эрхтэн шилжүүлэн суулгахдаа 18 насанд хүрсэн" гэснийг "эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэхдээ 18 насанд хүрсэн" гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсгийн "суулгуулах" гэснийг "суулгах" гэж, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн "тусгай эрх бүхий эмч, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэн хариуцна" гэснийг "мэргэжлийн баг, эрүүл мэндийн байгууллага хариуцна" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "18.2-т" гэснийг "19.2-т" гэж, 15 дугаар зүйлийн "15.2" гэсэн хэсгийн дугаарыг "15.3" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Донорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын

Хэвлэх

", ураг" гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн ", тэдгээрийн байцаагч нар" гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Донорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ