A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 08 сарын 07 өдөр

Улаанбаатар хот

Төрийн байгуулалтын байнгын

хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт

оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Нямжавын Батбаярыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД