- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"137.1.Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага болон сум, хороонд хөдөлмөрийн ажилтан /хөдөлмөрийн алба/-аас бүрдэнэ.
137.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагын дор ажиллана."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
