A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 сарын 20 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД 

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "нийгмийн хамгаалал," гэсний дараа "хүнсний аюулгүй байдал," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "д" дэд заалтын "хүнсний хангамж, илчлэг" гэснийг "хүнсний хангамж, хүртээмж, илчлэг, шим тэжээлийн болон чанар, эрүүл ахуйн үзүүлэлт;" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД