- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:
3.4.Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн гэснийг гэж, 3.4 дэх хэсгийн дугаарыг "3.5" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
