A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 32 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 32.5.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"32.5.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;"

2 дугаар зүйл.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.4-32.5.6 дахь заалтын дугаарыг "32.5.5-32.5.7" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД