- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/192дугаар зүйл:
"192дугаар зүйл.Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих
1.Хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавина."
2/23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:
"5/санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацид санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "банкнаас" гэснийг "банк, Хадгаламжийн даатгалын корпорациас" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
