A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийн "Хуульчдын холбооны шүүгчдийн хороо" гэсний дараа "шүүгчийн ёс зүйн дүрмийг батлахаас гадна" гэж, 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн "2014 оны 1 дүгээр сарын 01-ний" гэснийг "2013 оны 4 дүгээр сарын 15-ны" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД