A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг:

"18.6.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй."

2/27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг:

"27.3.Энэ хуулийн 30.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5-д заасны дагуу шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "дээр" гэсний дараа "орон тооны болон орон тооны бус" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "эвлэрүүлэн зохицуулах" гэснийг "эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр шийдвэрлэх" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын "хэрэглэх нь зохистой гэж үзсэнээр" гэснийг "зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "талууд болон эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд" гэснийг "талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд" гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "74.5" гэснийг "74.6" гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн "2013 оны 7 дугаар сарын 01-ний" гэснийг "2013 оны 4 дүгээр сарын 15-ны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД