A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:

"12.5.Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно."

2/15 дугаар зүйлийн 15.10.17 дахь заалт:

"15.10.17.бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх."

3/18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт:

"18.1.6.энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд 10000000-20000000 хүртэл төгрөгөөр торгох."

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.13 дахь заалтын ", бөөний худалдаа" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД