- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.32 дахь заалт:
"5.4.32.Олон улсын хамтын ажиллагааны сан."
2/6 дугаар зүйлийн 6.4.18 дахь заалт:
"6.4.18.Олон улсын хамтын ажиллагааны сан."
3/171дүгээр зүйл:
"171дүгээр зүйл.Олон улсын хамтын ажиллагааны сан
171.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсвөөс Олон улсын хамтын ажиллагааны санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд тухайн санд төвлөрүүлсэн орлого болон гаргасан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөнө.
171.2.Энэ хуулийн 171.1-д заасан сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
171.2.1.ардчилал, хүний эрх, сайн засаглалын асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулах;
171.2.2.ардчиллын замаар хөгжиж байгаа шинэ тулгар орнуудтай туршлага хуваалцах;
171.2.3.гадаад улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран хөгжиж байгаа зарим улсын дипломат, төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хамруулсан богино хугацааны сургалт, семинар зохион байгуулах;
171.2.4.ардчилал, хүний эрх, сайн засаглалын чиглэлээр мэргэшсэн үндэсний экспертүүдийг олон улсын холбогдох арга хэмжээнд оролцуулах."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "5.4.16-д" гэснийг "5.4.16, 5.4.32-т" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "5.4.31-д" гэснийг "5.4.31, 5.4.32-т" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
