A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 02 сарын 07 өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.2.5 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"5.2.5. газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг баталж мөрдүүлэх."

2 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын "эзэмшилдээ" гэсний өмнө "бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын "үйлдвэрлэсэн," гэсний дараа "бүх төрлийн шатахууныг импортолсон, жижиглэнгийн болон" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт:

"5.2.2. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;"

2/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

"9.1. Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ."

4 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:" гэснийг "Бүх төрлийн шатахууныг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох бөгөөд импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх хүсэлт гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:" гэснийг "Энэ хуулийн 9.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч нь энэ хуулийн 5.2.5-д заасан журам болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД