A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 8 дугаар зүйлийн 8.14, 8.15 дахь хэсэг:

"8.14.Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно.

8.15.Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагын нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно."

2/ 9 дүгээр зүйлийн 9.11, 9.12 дахь хэсэг:

"9.11.Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

9.12.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга барилыг эзэмшсэн байна."

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД