- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/ 24 дүгээр зүйлийн 24.6.9 дэх заалт:
"24.6.9.16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал.
"2/ 391 дүгээр зүйл:
"391дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
391.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харьяа анхан, дунд шатны эрүүл мэндийн төвийн байнгын хяналтад байж, тусламж, үйлчилгээ авна."
391.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
391.3.Энэ хуулийн 391.2-т заасан эм олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ.
391.4.Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн мэргэшсэн эмч ажиллана.
391.5.Энэ хуулийн 391.4-т заасан эмч нь шаардлагатай үед дуудлагаар очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
