- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.7, дахь заалт:
"5.1.7. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгазахгүйгээр сувилуулах;"
2/5 дугаар зүйлийн 5.1.16, 5.1.17 дахь заалт:
"5.1.16. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх;
5.1.17. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох."
3/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:
"6.4. Сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батална.
6.5. Сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг энэ хуулийн 6.4-т заасны дагуу магадлан итгэмжлэх журмыг нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."
4/7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэг:
"7.10 .Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."
5/8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
"8.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд цалин хөлс авч байгаа гэсэн шалтгаанаар нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг нь зогсоохыг хориглоно."
6/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:
"10.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын эрх, үүрэг, ажиллах журам, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын цогц хөтөлбөр боловсруулах аргачлал зэргийг нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."
2 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт:
"5.1.6. дотоодын рашаан, сувилалд асруулах, сувилуулах шаардлагатай дараах этгээдэд нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг дор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох:
5.1.6.а. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;
5.1.6.б. энэ хуулийн 5.1.6.а-д заасан хүүхдийг асрамжилж яваа нэг иргэнд 50 хувь;
5.1.6.в. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50 хувь."
2/ 7 дугаар зүйлийн 7.7, 7.8 дахь хэсэг:
"7.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд боловсрол олгох сургалтын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батална.
7.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох сургалтын байгууллагын холбогдох албан тушаалтан, энэ хуулийн 10.1-д заасан нийгмийн хамгаалал эрүүл мэнд, боловсролын, комиссын гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэмэгдэл цалин олгоно."
3/9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг:
"9.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг олимп, дэлхийн, тивийн хэмжээний олон улсын тэмцээнд оролцохоор холбогдох журмын дагуу шалгаран явахад нь замын зардлыг Биеийн тамир, спортын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу санхүүжүүлнэ.
9.2 .Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнд зориулсан соёл, урлаг, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээ нь түүний чадавхид зохицсон байх бөгөөд тухайн иргэнийг өөрийн оронд зохиогддог дээрх арга хэмжээнд оролцоход нь төрөөс дэмжинэ."
4/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
"10.1. Иргэн хөгжлийн бэрхшээлтэй болохыг дараах байдлаар тогтооно:
10.1.1. 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр;
10.1.2. 16 ба түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох ажлыг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр."
3 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар" гэснийг "байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын "иргэнд" гэснийг "иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд" гэж, мөн зүйлийн 5.1.2 дахь заалтын "3 жил тутам нэг удаа" гэснийг "эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр" гэж, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн "эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын." гэснийг "энэ хуулийн 10.1-д заасан." гэж, 5 дугаар зүйлийн "5.1.7-5.1.14" дэх хэсгийн дугаарыг "5.1.8-5.1.15" гэж, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсгийн дугаарыг "7.11" гэж, 10 дугаар зүйлийн 10.4-10.6 дахь хэсгийн дугаарыг "10.5-10.7 " гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
