A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалт:

"43.1.8.ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох;"

2/43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг:

"43.6.Энэ хуулийн 43.1.8-д заасан нэмэгдлийг Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасны дагуу тогтооно."

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.1.9."хөгжлийн бэрхшээлтэй суралцагч" гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;"

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын дугаарыг "43.1.9" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД