- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 371дүгээр зүйл нэмсүгэй:
"371дүгээр зүйл.Инновацийн тухай хууль тогтоомж зөрчих
3711.1.Инновацийн тухай хуулийн 14.3-т заасан бүртгэлд инновацийн төслийг бүртгүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлсэн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох;
3711.2.Инновацийн тухай хуулийн 15.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох."
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
