A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 1997 он, №05)

1 дүгээр зүйл.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 5 дугаар зүйл:

"5 дугаар зүйл.Албан татварын хэмжээ

Хэвлэх

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татвар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад бүх сумд

А

1

2

1

2 дугуйтай мотоцикл

2000

1800

2

3 дугуйтай мотоцикл

3000

2800

3

Суудлын автомашин:

/цилиндрийн багтаамжийн нэг см3_# тутамд төгрөгөөр/

а/1000 см3_# хүртэл

30

26

б/1001-1500 см3_# хүртэл

32

28

в/1501-2000 см3_# хүртэл

34

30

г/2001-2500 см3_# хүртэл

36

32

д/2501-3000 см3_# хүртэл

38

34

е/3001 см3_#-аас дээш

40

36

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

70000

56000

5

Автобус

105000

84000

6

Ачааны автомашин:

1/1 хүртэл тн-ын даацтай

50000

40000

2/1-2 тн-ын даацтай

70000

56000

3/2-3 тн-ын даацтай

90000

72000

4/3-4 тн-ын даацтай

110000

88000

5/4-5 тн-ын даацтай

130000

104000

6/5-8 тн-ын даацтай

160000

128000

7/8-10 тн-ын даацтай

180000

144000

8/10 тн-оос дээш даацтай

200000

160000

7

Тусгай зориулалтын автомашин

16000

15000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14000

11200

9

Бага оврын трактор

7000

5600

Тайлбар: 1.Ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхцсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна.

Хэвлэх

2.Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй."

2/8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн тухайн нутаг дэвсгэрийн татварын албатай албан татварын тооцоо хийсэн тухай тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

2 дугаар зүйл.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай З дахь хэсгийг нэмсүгэй:

Хэвлэх

"3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь албан татвар төлсөн тухай тэмдэглэлтэй байна."

3 дугаар зүйл.Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хууль 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж жилийн татварыг нь төлсөн автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд энэ оныг дуусталх хугацаанд хамаарахгүй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ