- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 1998 он, №02)
1 дүгээр зүйл.Авто замын тухай хууль баталсантай холбогдуулан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд дор дурдсан агуулгатай заалт, өгүүлбэр нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 7 дахь заалт:
"7/авто чиргүүл."
2/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:
"10.Чиргүүл /Даацын 1 тонн тутамд/ 5500 5500"
3/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр:
2 дугаар зүйл.Энэ хуулийг Авто замын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
