- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2010 он, №48)
1 дүгээр зүйл.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3, 4 дэх хэсэг нэмсүгэй:
"3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна."
2 дугаар зүйл.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 5 дахь заалт:
"5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;"
2/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ |
||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд |
Бусад сумд |
||
1 |
2 дугуйтай мотоцикл |
2 000-3 000 |
1 800-2 700 |
2 |
3 дугуйтай мотоцикл |
3 000-4 500 |
2 800-4 200 |
3 |
Суудлын автомашин:
а/ 2001 см3_# хүртэл б/ 2001-3001 см3_# хүртэл в/ 3001 см3_# болон түүнээс дээш |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3_# тутамд төгрөгөөр/ 16-24 18-27 22-33 |
14-21 16-24 20-30 |
4 |
Микроавтобус /15 хүртэл суудалтай/ |
35 000-52 500 |
28 000-42 000 |
5 |
Автобус |
52 000-78 000 |
40 000-60 000 |
6 |
Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай |
25 000-37 500 35 000-52 500 45 000-67 500 55 000-82 500 80 000-120 000 90 000-135 000 100 000-150 000 140 000-210 000 180 000-270 000 220 000-330 000 280 000-420 000 320 000-480 000 360 000-540 000 400 000-600 000 440 000-660 000 480 000-720 000 |
20 000-30 000 28 000-42 000 36 000-54 000 44 000-66 000 64 000-96 000 72 000-108 000 80 000-120 000 120 000-180 000 160 000-240 000 200 000-300 000 240 000-360 000 280 000-420 000 320 000-480 000 380 000-570 000 420 000-630 000 440 000-660 000 |
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16 000-24 000 |
15 000-22 500 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
14 000-21 000 |
11 200-16 800 |
9 |
Бага оврын трактор |
7 000-10 500 |
5 600-8 400 |
10 |
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ |
5 500-8 250 |
5 500-8 250 |
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A

