- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", "Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай", "Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай" хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн "1997 оны 6 дугаар сарын 1-ний өдөр" гэснийг "1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
