A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"10/ алслагдсан суурин газар, орон нутагт өндөр технологийн үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫНИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ