A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.12-6.1.16 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"6.1.12.эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;

6.1.13.эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.14.эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;

6.1.15.уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;

6.1.16.эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах."

2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 61дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД