A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө:

60.3.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;

60.3.2.тээврийн бичиг баримт;

60.3.3.тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;

60.3.4.хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт."

2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгийн бүрэн эрхээ хэтрүүлсэн гэснийг энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД