- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
31.3.Импортлогч улсад татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгч болно."
2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.6 дахь хэсэг, 32, 33 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
