A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4.9 дэх хэсэг, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалт, Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын 1.2.2, 3.1, 7.3.1, 7.3.2, 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолын "Замын-Үүдийн" гэснийг "Замын-Үүд, Сүхбаатар" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ