- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "Төлөөлөн удирдах зөвлөл болон" гэсний дараа "эдийн засгийн хөгжлийн, " гэж, "саналыг" гэсний дараа "тус тус" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 23.1 дэх хэсгийн "Санхүү, төсвийн" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
