- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.1.16-8.1.23 дахь заалт нэмсүгэй:
"8.1.16.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;
8.1.17.эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;
8.1.18.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
8.1.19.эрүүл мэндийн статистик мэдээллийг нэгтгэн гаргах, мэдээлэх;
8.1.20.эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа хийх;
8.1.21.иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;
8.1.22.эмийг бүртгэх, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж, эмийн чанар, аюулгүй байдлын талаар нийтэд мэдээлэх;
8.1.23.эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах;"
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16 дахь заалтын дугаарыг "8.1.24" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "болон төрийн захиргааны" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
