- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.5 дахь хэсэг нэмсүгэй:
"4.5.Ээлжит сонгуулийн жил шинээр баг, хороо, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно."
2 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"10 дугаар зүйл.Хурлын төлөөлөгчдийн тоо
10.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.
10.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох n гэсэн тоонд үндэслэн n41 бол N=41, бусад тохиолдолд N=n гэж тогтооно:
n=a+b+)+d, Үүнд:
a нь аймгийн төвийн сумын багийн тоо;
d нь a+b+) сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.
10.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:
10.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;
10.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;
10.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;
10.3.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.
10.4.Дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:
10.4.1.дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;
10.4.2.дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;
10.4.3.дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;
10.4.4.дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
