A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шинжлэх ухаан, технологийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"17.5.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашигласан талаар Зөвлөлд хоёр жил тутамд тайлагнана."

2 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын "болон эдийн бус" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.2.13 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.2.5, 17.3, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ