A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Орон сууц хувьчлах тухай хуулийн дор дурдсан бүлэг, зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/З дугаар зүйл:

"3 дугаар зүйл:Хуулийн нэр томъёо

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг;

2/"орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг;

3/"сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг;

4/"орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, түүний тагт, дээвэр, тоног төхөөрөмж, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолой, халаалт, халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгааны оролтын самбар хүртэл, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны + 0,00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээг;

5/"сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг;

6/"сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг;

7/"хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг."

2/4 дүгээр зүйл:

"4 дүгээр зүйл.Орон сууц хувьчлах зарчим

Хэвлэх

1.Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.

2.Сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр нэгээс дээш сууц /хэд хэдэн сууцыг нэгтгэж нэг сууцны зориулалтаар өөрчилсөн/ эзэмшиж байгаа нөхцөлд тухайн орон сууцны анхны зургаар сууцны тоог тодорхойлж, сууц эзэмшигчийн хүсэлтээр нэг сууцыг нь үнэгүй, үлдэх сууцыг нь энэ хуульд заасан сууцны үнэлгээгээр үнэтэй хувьчлах зарчмыг баримтална."

3/5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:

4/6 дугаар зүйл:

"6 дугаар зүйл.Хувьчлах орон сууц

Хэвлэх

1.Төрийн өмчийн нийтийн зориулалттай дор дурдсанаас бусад орон сууц хувьчлалд хамаарагдана:

1/Монгол Улс дахь гадаад улсын болон олон улсын байгууллагын ажилтнуудад зориулан түрээсэлсэн орон сууц;

2/гадаад улс дахь Монгол Улсын төрийн өмчийн орон сууц;

3/цэргийн хуаран дахь орон сууц, нийтийн байр;

4/оюутан, сурагчдын болон улсын асрамж, түүнтэй адилтгах зориулалттай нийтийн байр;

5/төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн тусгай албан хаагчдад зориулсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална.

3.Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн хороо уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна.

4.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага /гишүүдийн хурал/ гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална.

5.Хувьчлах төрийн өмчийн орон сууц нь хүн аж төрөх шаардлагыг хангасан байвал зохино."

5/7 дугаар зүйл:

"7 дугаар зүйл.Орон сууц хувьчлан авах эрх

Хэвлэх

1.Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.

2.Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй.

3.Зохих байгууллагын шийдвэрээр нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ нь нэг сууц эзэмшигчийн нэр дээр, бусад сууц эзэмшигчид нь гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хувьчилж авах эрхтэй.

6/11 дүгээр зүйлийн 1, 4, 5, 11 дэх заалт:

"1/тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд орон сууцны хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны байшин, сууцны тооллого хийж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

4/сууц эзэмшигчийн тодорхойлсон сууцны талбай, үнэлгээг хянаж, хувьчлагдах сууцны талбай, үнэлгээг батлах;

5/хувьчлалд хамаарах орон сууц бүрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тооллого хийж бүртгэл хөтлөх, шаардлагатай засвар, үйлчилгээ хийлгүүлж бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах;

11/төрийн өмчийн орон сууцыг хувьчлахаас өмнө эрх бүхий байгууллагаас худалдаж авсан буюу үнийн зохих хувийг төлсөн Монгол Улсын иргэнд уг сууцыг худалдах тухай шийдвэр, сууцны үнийг төлсөн баримт, бусад материалыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ;"

7/12 дугаар зүйл:

"12 дугаар зүйл.Сууц хувьчлан авах иргэдийн үүрэг

Хэвлэх

1/сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ, иргэний бичиг баримтаа ямар нэг зөрчилгүй байлгах;

2/сууцныхаа хөлсийг бүрэн төлсөн байх;

3/сууцныхаа нийт болон сууцны талбай, үнэлгээг энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлж орон сууц хувьчлах товчоонд гаргаж өгөх;

4/сууцаа үнэтэй хувьчлан авах тохиолдолд сууцны төлбөрийг хугацаанд нь төлөх;

5/хуульд заасан бусад үүрэг."

8/13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

"2.Магадлан шинжлэх хэсэг нь орон сууцны ашиглалт, дулаан, цахилгаан, эрчим хүч, гал, ариун цэвэр, барилгын техникийн хяналтын эрх бүхий байгууллага болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, сууц эзэмшигчдийн төлөөлөгчөөс бүрдэнэ.

3.Магадлан шинжилгээний хэсгийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно."

9/16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Хувьчлах сууцны 1 ам метр талбайн суурь үнэ 150000 төгрөг байна."

10/18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 3, 4, 5 дахь заалт, 3 дахь хэсэг:

"1.Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно.

3/орон сууц хувьчлах тухай шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, сууцны үнэлгээ /төгрөгөөр/;

4/үнэтэй хувьчилсан сууцны үнэлгээний хэмжээ;

5/үнэтэй хувьчлах сууцны үнийг ямар хэлбэрээр төлсөн тухай.

3.Өмчлөх эрхийн гэрчилгээний загвар, олгох журам, үнийг Засгийн газар тогтооно."

11/20 дугаар зүйл:

"20 дугаар зүйл.Үнэтэй хувьчлах сууцны үнийг төлөх хэлбэр, хугацаа

Хэвлэх

1.Үнэтэй хувьчлах сууцны үнийг дараахь хэлбэрээр төлнө:

1/бэлэн ба бэлэн бус мөнгөн хэлбэрээр;

2/нэрлэсэн үнээр нь тооцсон хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар.

2.Үнэтэй хувьчлах сууцны төлбөрт оруулан тооцох ягаан тасалбарын тоонд хязгаар тогтоохгүй.

3.Үнэтэй хувьчлах сууцны үнийг тухайн сууцыг хувьчлах тухай шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор төлнө.

4.Үнэтэй хувьчлах сууцны үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол тухайн сууцыг хувьчлах тухай шийдвэр хүчингүй болно.

12/22 дугаар зүйл:

"22 дугаар зүйл.Үнэтэй хувьчлах сууцны төлбөрийн орлого

Хэвлэх

Үнэтэй хувьчлах сууцны төлбөрөөс орсон орлогыг улсын төвлөрсөн төсвийн тусгай дансанд төвлөрүүлж орон сууц хувьчлахтай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

13/Тавдугаар бүлэг:

"ТАВДУГААР БҮЛЭГ

24 дүгээр зүйл.Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх үүсэх

Хэвлэх

Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ.

25 дугаар зүйл.Хувьчлагдсан сууцыг өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах

Хэвлэх

1.Сууц өмчлөгчийн тухайн сууц /өрөө/-ыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Иргэний хуулийн 94-99 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

2.Хувьчлагдсан сууцны өрөөнүүдийг нэгээс дээш гэр бүл өмчилж байгаа бол тухайн сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө /гал зуух, ариун цэврийн өрөө, агуулах, сууцны тагт, өрөө хоорондын талбай, сууцны тагт зэрэг/-ийг дундаа хамтран өмчилнө. Уг эд хөрөнгийг хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Үүнтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Орон сууц хувьчлах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь бүлэг, зүйл, хэсэг, заалтыг нэмсүгэй:

Хэвлэх

1/101 дүгээр зүйл:

"101 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1.Орон сууцыг хувьчилсны дараахь төрийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын харилцан уялдааг зохицуулна.

2.Орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалт, засвар, үйлчилгээний норм, стандарт, бусад асуудлыг боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулж хяналт тавина."

2/121 дүгээр зүйл:

"121 дүгээр зүйл.Сууц хувьчлан авах иргэдийн эрх

Хэвлэх

 Хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах иргэд дор дурдсан эрх эдэлнэ:

1/эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах;

2/эзэмшиж байгаа нэг сууц /өрөө/-аа нэг удаа үнэгүй хувьчлан авах;

3/тухайн орон сууцны талаар гарсан магадлан шинжилгээний хэсгийн дүгнэлттэй танилцах, түүний талаархи гомдол, магадлан шинжилгээ дахин хийлгэх тухай хүсэлтээ орон сууц хувьчлах товчоонд гаргах;

4/хуульд заасан бүрэн эрх."

3/161 дүгээр зүйл:

"161 дүгээр зүйл.Сууц хувьчлан авах тухай өргөдөл гаргах

Хэвлэх

1.Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно:

1/сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ эзэмшигч;

2/энэ зүйлийн 1-д заасан иргэн нас барсан, уг сууц /өрөө/-наас гарсан, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж шүүх тооцсон, эрхийн бүрэн чадамжийг нь шүүх хязгаарласан, цэргийн жинхэнэ албанд татагдсан, гадаадад зорчих, цагаачлахаар явсан, хорих ял эдэлж байгаа бол гэр бүлийн нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн;

3/энэ зүйлийн 1-д заасан иргэн ам бүл ганцаараа бөгөөд иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамж /эрхийн бүрэн чадамжтай гэж шүүх зарлаагүй бол/-гүй, эрхийн бүрэн чадамж нь шүүхээр хязгаарлагдсан бол харгалзан дэмжигч нь; эрхийн бүрэн чадамжгүй гэж шүүхээр тооцогдсон бол асран хамгаалагч нь; цэргийн жинхэнэ албанд татагдсан, гадаадад зорчих, цагаачлахаар явсан, хорих ял эдэлж байгаа болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй бол тухайн иргэний зөвшөөрлөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч.

2.Сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргана.

3.Өргөдөлд сууц /өрөө/ эзэмшигчийн овог, нэр, ажлын ба гэрийн хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, иргэний паспортын болон регистрийн дугаар, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ний дугаар, олгосон байгууллага, он, сар өдөр, ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний паспортын болон регистрийн дугаар, насанд хүрээгүй хүмүүсийн төрсний гэрчилгээний дугаар, эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай хүсэлтээ бичиж өргөдөл гаргагч гарын үсгээ зурж, он сар, өдрөө бичнэ.

4.Эзэмшиж байгаа сууц /өрөө/-ныхаа нийт болон сууцны талбай, үнэлгээг энэ хуульд заасан журмын дагуу тодорхойлж үнийн талаархи саналын хамт өргөдөлд хавсаргана.

4/Зургадугаар бүлэг:

"ЗУРГАДУГААР БҮЛЭГ

26 дугаар зүйл.Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Албан тушаалтан орон сууц хувьчлах ажилд эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бүрэн эрхээ хэтрүүлсэн, хайнга хандсан, хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан, хуурамч баримт бичиг үйлдсэн гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

2.Орон сууц хувьчлахтай холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол түүнд учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлнө.

3.Сууц хувьчлан авахтай холбогдсон баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 10000-50000 төгрөгөөр торгоно."

3 дугаар зүйл.Орон сууц хувьчлах тухай хуулийн 8, 19, 21 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ