- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.6., 12.1.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
"4.6. Гал түймэртэй тэмцэх газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гал түймэртэй тэмцэх байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө."
2/12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"12.1.Гал түймэртэй тэмцэх газар болон аймаг, нийслэлийн хэлтэс, алба нь улсын төсвөөс санхүүжинэ."
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
