- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.9-6.1.13 дахь заалт нэмсүгэй:
"6.1.9.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;
6.1.10.улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах;
6.1.11.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
6.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах;
6.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын бүтцэд" гэснийг "Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 61дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
