A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 45.6 дахь хэсэг нэмсүгэй:

"45.6.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар байгуулж болно."

2 дугаар зүйл.

Хэвлэх

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ." гэсэн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 14.2 дахь хэсэгт "Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ" гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн "тохиролцож болно" гэснийг "бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно" гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ