- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 09 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/271 дугаар зүйл:
"271 дугаар зүйл.Сонгогчийн бүртгэл
271.1.Хуульд заасан журмын дагуу иргэний үнэмлэх авсан, 18 нас хүрсэн иргэнийг сонгогчийн бүртгэлд бүртгэнэ."
2/29 дүгээр зүйлийн 29.1.15 дахь заалт:
"29.1.15.сонгогчийн."
2 дугаар зүйл.Иргэнийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "иргэний үнэмлэхийн," гэсний дараа "сонгогчийн," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн Гуравдугаар бүлгийн гарчгийг "Иргэний үнэмлэх, сонгогч, үндэсний гадаад паспорт болон шилжих хөдөлгөөний бүртгэл" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
