A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2013 он, №01)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.1.18,15.1.19 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"15.1.18.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрт дүгнэлт гаргах;

15.1.19.Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах; "

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"15.5.Үндэсний аудитын газар энэ хуулийн 15.1.17, 15.1.18-д заасан дүгнэлтийн нэг хувийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг дүгнэлтэд улс төрийн нам, намуудын эвсэл, хамтарсан намууд нэр дэвшигчдээс дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана."

3 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.18 дахь заалтын дугаарыг "15.1.20." болгон өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД