A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АРБИТРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Арбитрын тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 23.3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"23.3.Арбитрын ажиллагаа эхэлснээс хойш талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулж болно."

2 дугаар зүйл.Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь заалтын "нотариатч" гэсний дараа, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "төлөөлөгч" гэсний дараа ", эвлэрүүлэн зуучлагч" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Арбитрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн "талууд эвлэрвэл" гэснийг "талууд бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрвэл" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ