A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ "12 дугаар зүйл. Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах

Хэвлэх

12.1.Хөдөлмөр эрхлэлтийн алба нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг ажилгүй болсноос нь хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасны дагуу сургалтад хамрагдсан даатгуулагч мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдсанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол 2 жилийн дараа сургалтад дахин хамрагдаж болно.

12.3. Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно."

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "олгохтой" гэсний дараа "мэргэжлийн сургалтад хамруулахтай"; 2 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсгийн "авах" гэсний дараа ",мэргэжлийн сургалтад хамрагдах"; 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "олгох" гэсний дараа ",мэргэжлийн сургалтад хамруулах"; 10 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсгийн "ажилгүйдлийн" гэсний өмнө "мэргэжлийн сургалтад хамрагдах" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5,6,7,9 дүгээр зүйлүүдийн "хөдөлмөрийн бирж" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн алба";  1 дүгээр зүйлийн "олгохтой" гэснийг "олгох" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР