- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 31дугаар зүйл нэмсүгэй:
1/ "31дугаар зүйл.Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү байна."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
