- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 22.2.9 дэх заалт нэмсүгэй:
"22.2.9.үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанарын улсын хяналт тавих."
2 дугаар зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "Стандартчилал, хэмжил зүйн төвийн" гэснийг "стандартчиллын төв байгууллагын" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
