- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН
БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.1.8 дахь заалт нэмсүгэй:
"20.1.8.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр."
2 дугаар зүйл.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
