- Нүүр
- Монгол Улсын хууль
- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 8 дугаар зүйлийн 8.1.6-8.1.9 дэх заалт:
"8.1.6.бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;
8.1.7.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;
8.1.8.биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;
8.1.9.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;"
2/ 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
"8.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна."
2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2-18.4 дэх хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "9.3" гэснийг "8.1.6-8.1.9" гэж, 20.4 дэх хэсгийн "Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг" гэснийг "Аймаг" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтын дугаарыг "8.1.10" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "болон" гэсний өмнөх "төрийн захиргааны" гэснийг, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
