- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 36.3 дахь хэсэг нэмсүгэй:
36.3.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг хураан авч төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
