- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1 дэх хэсэгт "өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах" гэсэн 27.1.4 дэх заалт нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.4-27.1.8 дахь заалтын дугаарыг "27.1.5- 27.1.9" болгон өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.3 дахь заалтын ", барьцаалах" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
