- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 04 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ
САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ
БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ
ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.7.Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
