A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 сарын 31 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН

БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.8 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"16.1.8.хуулийн этгээдийг нэг, эсхүл түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД