- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 05 сарын 17 өдөр
Улаанбаатар хот
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "энэ хууль" гэсний өмнө "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
