- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 08 сарын 17 өдөр
Улаанбаатар хот
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4-9 дэх заалт нэмсүгэй:
"4/гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог судлах, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төслийн тендерт гадаадын хөрөнгө оруулагчийг татан оролцуулах;
5/гадаадын хөрөнгө оруулагчид "нэг цэг"-ийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх;
6/хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дараах статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр авч нэгдсэн сан хөтлөх:
7/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хянан шийдвэрлэх;
8/гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох;
9/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 4, 6, 10, 11 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн гарчиг, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэсний дараа, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1/ гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, хууль тогтоомжийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн зорилттой уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх;"
4 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь" гэснийг "Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
